Сургалтын техник хэрэгсэл
Сургалтын сэтгэл зүйн орчин: Сургалтын сэтгэл зүйн орчинд үнд­сэн 2 асуудлыг багтаадаг. Үүнд: нэг нь сургуулийн хамт олны сэтгэл зүйн харил­цаа, нөгөө нь анги танхимд үүсэх сэтгэл зүйн харилцаа түүнийг зохицуулах арга зам юм. Сургалтын дотоод орчныг тодор­хой­лох үндэс нь түүнийг давтагдашгүй бол­го­дог сургуулийн эрхэм зорилго, үнэт зүйлс, уламж­лал, түүх, ёс заншил юм. Үүнийг сургалтын байгуул­лагын зан чанар буюу сургуулийн доторх сэтгэл зүйн орчин гэж нэрлэдэг. Сур­гуульд сэтгэл зүйн таатай орчин бүрдүү­лэхэд менежер, удирдах ажилтнууд төдийгүй, сургууль-хамт олныг бүрдүүлж байгаа багш, ажилтнууд, суралцагчдын хичээл чармайлт, эцэг эх олон нийтийн байгуул­лагын оролцоо чухал үүрэгтэй. Ерөнхий боловсролын сис­темийн өөрчлөлт, шинэчлэлийн хү­рээнд 2008-2009 оны хичээлийн жилд нэгдүгээр ангид 6 настанг элсүүлэн сургах болсноор за­рим сурагч сур­гуу­лиас тавих шаард­ла­­гуудыг ханган биелүүлэх чадвар­гүйн энэ нь тэдний буруу биш юм/ улмаас хүндрэл бэрх­шээл­тэй учирдаг. Иймээс сургуу­лийн шат ахих бүрт тухайн суралцагчийн сэт­гэцийн нөөц боломж, сургалтын үйл ажиллагаанаас үүсэх ачаалал, шаард­лагыг давах чадварыг урьд­­чилан харах нь багш, сургуу­лийн нийгмийн ажилтны үүрэг болж байна. Үүний тулд хичээлийн бичил ор­чинд суралцагчдад сэтгэл зүйн таатай орчин бүрдүүлэх нь зайлшгүй юм. Нэгж хичээл бүрээр суралцагчдын сэтгэл ханам­жийг бий болгоход нөлөөлөх хэд хэдэн хүчин зүйл байдаг. Үүнд: Мотиваци: Суралцагч сурах сэдэл, тэмүү­лэлтэй байх ёстой. Хэрэв суралцагчдад сэдэл тэмүүлэл төрөхгүй бол сургал­тын явцад янз бүрийн бэрхшээл үүснэ. Үүний нэгэн адил багш өөрөө хичээлээ зохион байгуу­лах сэ­дэл тэмүүлэлтэй байх ёстой. Арга барил, ур чадварын сонголт: Энэ нь сурагчид яаж хялбар дөхөм бө­гөөд хурдан сурах вэ гэдгийг шийдвэр­лэнэ. Өөрөөр хэлбэл, багшийн хи­чээлийн болон үзүү­лэн таниулах материалыг хэрхэн сонгосон дизайн, бататгал дасгал даалгав­рын сонголт зэрэг багтана. Хичээлийн танилцуулга: Үүнийг сургалтын амин сүнс гэж үздэг. Тухайн нэгж хичээлийн шинэ ойлголт, ухагдахууныг тайлбарлах багшийн үг яриа, тайлбар, хичээлд ашиглах слайд, видео гэх мэт бүх хэрэгслийг энд багтаан үзнэ. Давтлага, бататгал: Хичээлийн турш болж өнгөр­сөн бүх үйл явцыг дахин давтах, эр­гэн сануу­лах нь багшид ч, сурагч­дад ч чухал ач холбогдолтой. Учир нь багш хичээл ямар түв­шинд зохион байгуулагдав, сурагч­­дын хэдэн хувь нь ямар ойлголт­той байна гэх мэт мэдээллийг эндээс олж авдаг. Энэ нь дараа дараагийн хичээлд бэлтгэх, төлөвлөхөд чухал нөлөөтэй байдаг. Үнэлгээ: Багш сурагчийн хооронд үл ойлгол­цол бий болдог хамгийн том шалт­гааны нэг нь үнэлгээ гэдэгтэй хэн ч маргахгүй бизээ. Сургалтын социал орчинд багтаан үз­дэг бас нэг ойлголт нь сургалтын үйлийн орчин хэмээх ойлголт юм. Энэ талаар гаднын эрдэмтдийн “сур­галтын үйлийн орчин” гэж тус­гайлан судалсан, тодор­хойл­сон судалгаа тодорхойгүй байгаа боловч багшийн заах /teaching/ арга барил, үйл ажиллагаатай холбогдох онол, концепциуд олон байдгийг хэн хүнгүй мэдэх билээ. Амьдралынхаа шаардлага хэрэг­цээ­ний үндсэн дээр өөрийгөө болон хүрээлэн буй ертөнцөө танин мэдэх, бүтээлчээр хувирган өөрч­лөхөд чиглэсэн хүний идэвхт байд­лын өвөр­мөц хэлбэрийг үйл ажил­лагаа гэнэ3. Энэ нь сэдэл, зорилго, зүйл, бүтэц, хэрэгсэл гэсэн ойлгол­туу­даар тодорхойлогддог ажээ. Ха­рин монголын уламжлалт сургах зүйн онолд “хүнд биеийн, хэлний, сэт­гэлийн үйл байдаг” гэж үздэг. Су­рагчдын сурах үйлийг зөв гүйцэт­гэхэд шаардагдах нөхцлийг бий болгох; тэдэнд сурах үйлийн барим­жаа эзэм­шүүлэх, үйлийг зөв гүйцэт­гэх аргыг уламжлал ба шинэчлэлтэй хослуулан өвлүүлэх нь сургалтын үйлийн орчны гол утга санаа байх ёстой болов уу. Нөгөө талаар, хэрэв багшийг анги танхимд сургалт зохион бай­гуулж буй менежер гэдэг утгаар авч үзвэл, багш хичээлээ төлөвлөх, зохион байгуулах, үлгэрлэн манлай­лах, хянах үндсэн үүрэг функц, үй­лийг гүйцэтгэдэг хэмээн үзэж болно.
Сургалтын цахим эх үүсвэр
Сургалтын цахим хэрэглэгдэхүүн,сургалтын техник хэрэгсэл, сургалтын цахим эх үүсвэр гэж юу вэ? Сургалтын цахим хэрэглэгдэхүүн гэдэг нь сургалтын дидактик шаардлагад нийцэхүйц боловсруулагдсан, компьютер болон бусад технологийн тусламжтайгаар суралцагчдад хүрч, сургалтад хэрэглэгддэг нэг төрлийн хэрэглэгдэхүүн юм. Технологи ашигласан сургалт нь уламжлалт сургалттай харьцуулахад маш их бэлтгэл 80%-ийн бэлтгэл шаарддаг. Сургалтын техник хэрэгсэл: Компьютерийн дэлгэцэн дээр гарч буй төрөл бүрийн мэдээллийг цаасан дээр хэвлэн гаргах боломж бүхий төхөөрөмжийг принтер гэнэ. Мэдээлэл нь текст, дүрс, фото зураг, хүснэгтэн мэдээлэл зэрэг байж болно. Принтер нь хэмжээ, хэвлэх хурд, төрөл, үнэ өртөгөөрөө хоорондоо ялгаатай байдаг. Принтерийг дотор нь хэвлэх төрлөөр нь dot- matrix буюу матрицийн принтер, inkjet буюу черниллэн хортой принтер мөн сүүлийн үед өргөн нэвтэрч буй laserjet буюу лазерийн принтер гэх зэргээр ангилдаг. Принтер нь хар цагаан буюу монохром, өнгөт гэж 2 төрөлтэй байдаг. өнгөт принтерийн нэг хуудас хэвлэх өртөг нь монохром лазер принтертэй харьцуулахад өндөр байдаг хэрнээ хэвлэлтийн хурд нь удаан байдаг. Сүүлийн үед олон үйлдэлтэй принтерийг олноор үйлдвэрлэн гаргаж байгаа билээ. Энэ принтер нь хэвлэх төдийгүй хувилах, факс дамжуулах, хүлээн авах, сканердах зэрэг үйлдлүүдийг хийдэг. Факс боловсруулалтын хувьд модемын хурд 14.4 кбит/с байдаг бөгөөд Brother MFC-7150c, Brother MFC-8300, 8600, HP LaserJet 3100 xi загварууд телефон аппараттай байдаг. Сканердахын тухайд HP office Jet R80, HP office Jet T65 принтерүүд дэх цэгийн оптик нягтшил ихтэй төдийгүй хар цагаан болон өнгөт горимд скан хийдэг байна. Харин HP OfficeJet R80, Brother MFC-8300, 8600 принтерүүд нэг минутанд 11-12 хуудас хувилдаг бол ихэнх принтерүүд нь 3-5 хуудас хувилах хүчин чадалтай байдаг байна. Принтер нь компьютерт 2 төрлийн портоор залгагддаг. Хамгийн өргөн дэлгэр хэрэглэгддэг нь паралель портны принтер юм. Нөгөө нь сүүлийн үед ашиглагдаж буй өндөр хурдын порт болох USB (Universal Serial Bus) юм. Принтерийн чанарыг үнэлэх 4 хүчин зүйл: – өнгө Ямар нэгэн дүрс, зурагтай материалыг хэвлэхэд өнгө гол хүчин зүйл болдог. өнгөт принтер нь хар цагаан болон өнгөт гэсэн 2 хортой байдаг боловч принтерийг зөвхөн хар цагаан горимоор хэвлэхээр тохируулж болно. – Resolution (өнгөний ялгарал) Принтерийн өнгөний ялгарал нь ихэвчлэн dpi (dots per inch) буюу нэг инчид ноогдох цэгийн тоогоор хэмжигддэг. Жишээ нь принтерийн өнгөний ялгарлын тохиргоог 150 dpi болгоод нэг хуудас хэвлэх, мөн 300 dpi болгоод өөр нэг хуудас дээр нэг ижил текстийг хэвлэхэд 300 dpi тохируулгаар хэвлэсэн хуудас нөгөөгөөсөө илүү тод харагддаг. – Хурд Нэг хуудсыг хэвлэн гаргах хугацааг хэлнэ. Ихээхэн хэмжээний материал хэвлэхэд хурд ихтэй байх шаардлагатай байдаг. өнгөт принтерийн хурд удаан байдаг байна. үнэ өртөг ихтэй принтерүүд ихэвчлэн хурд ихтэй түргэн хэвлэдэг байна. Зарим удаан принтерүүд 3-6 хуудсыг минутанд хэвлэх нь ч бий. – Санах ой Ихэнх принтерүүд багахан хэмжээний санах ойтой ирдэг байна. Жишээлбэл 1Mb гэх мэт. өөрийн гэсэн санах ойтой принтер нь дүрс, зурагтай болон хүснэгтэн материалыг хурдан хэвлэдэг. "ДИЖИТАЛ ХАЛЬС" ГЭЖ ЮУ ВЭ? Аналоги технологийн vед хэрэглэгдэж бай-сан хальсны орон зайг өдгөө СD, floopy, disc, compact flash, smart media, memory stick, ХD-карт зэрэг дижитал эх vvс-вэрvvд эзлэх болжээ. Дижитал аппаратаараа авсан зургаа эдгээр төрөл бvрийн "дижитал хальс" дээрээ хадгалчихаж болно. Ердийн хальснаас ялгаатай нь ганц удаа хэрэглээд хаях буе олон дахин хэрэг-лэгддэгээрээ давуутай аж. Хэрэгцээтэй гэсэн зургаа сон-гож фото цаасан дээр буулгаж болно. Vлдсэнийг нь гэрийнхээ компьютерт, Сй дээр хадгалж байгаад боломжтой vедээ угаалгасан ч болдог ажээ. Проекторийн ламп нь проекторын чухал бүрэлдэхүүн хэсгийн нэг юм. Проекторыг хэр удаан ашиглах нь ихэвчлэн түүний лампаас шалтгаалдаг. Лампыг дүрс цацалтын үзүүлэлтээр буюу гэрэлтэлтээр нь хэд хэдэн төрөл болгон хуваадаг. Ерөнхий хэв шинжээр нь жагсаавал: UHP - ультра өндөр чадлын UHE - ультра өндөр үзүүлттэй (ихэвчлэн) Зарим проекторуудад ”metal halide lamp” төмөр галидийн нэгдлээр хийгдсэн ламп ашигладаг. Ихэнхи проекторуудын лампын ажиллах хугацаа 1000 - 4000 цаг байдаг. Интернэт буюу цахим эх үүсвэр гэж юу вэ:Хvн төрөлхтөний тvvхэн дэх хамгийн том ололт дэвшилvvдийн нэг нь Интернэт билээ. Интернэтийн гарал үүсэл нь бүр 1960-аад оноос үүдэлтэй. Энэ үед АНУ-ын Батлан хамгаалах яам Advanced Research Projects Agency ( ARPA ) буюу Тэргүүлэх эрдэм шинжилгээний төслийн агентлагийг байгуулсан байна. Энэ байгууллагын үндсэн зорилго нь цөмийн бөмбөгний харилцан цохилтын үед холбоо харилцааны аюулгүй байдлыг хангахад оршиж байлаа. Энэ үеэс эхлэн дээрх зорилгод нийцсэн АНУ-д байгаа компьютеруудын аюулгүй байдлыг ханган холбох Arpanet сүлжээг бий болгож эхэлсэн байна. Энгийн үгээр тайлбарлавал компьютеруудыг сүлжээнд холбох гэдэг нь эдгээр компьютерт байгаа мэдээллийг бүгдээрээ хувааж эзэмшинэ гэсэн үг юм. Хүйтэн дайны үед цөмийн цохилт болоход энэхүү сүлжээний нэг хэсэг нь цохилтод өртөхөд бусад хэсэг нь ажиллах чадвартай байхаар Arpanet сүлжээг зохион бүтээсэн. Өнөөдөр Интернэт нь дэлхий даяар олон арван сая компъютерыг холбосон аварга том сvлжээ болон өндийжээ. 1990-ээд оны дундуур Интернэт хэрэглэгчдийн тоо сард дунджаар 15% буюу жилд 400 гаруй хувиар нэмэгдэж байлаа. Өнөөдөр энэ хурд нь харьцангуй буурсан боловч, хэрэглэгчдийн тоо өндөр хурдаар нэмэгдсэн хэвээр байгаа билээ. Яг хэдэн хvн Интернэтийг хэрэглэдэгийг хэн ч тодорхой хэлж чадахгvй ч гэсэн, 350 гаруй сая хэрэглэгчтэй баримжаалдаг бөгөөд 2005 онд тэрбум хэрэглэгчтэй болно гэж тооцоолдог. Хэрэглэгчидийн ихэнх нь залуу хvмvvс (35 нас тvvнээс залуу), эрэгтэй (67%), их дээд сургууль дvvргэсэн (55%), дундаж буюу дундажаас дээгvvр амьдралтай байна гэсэн судалгаа байдаг юм байна. Зарим хvмvvс Интернэт, Вэб хоёрыг ижилхэн зvйл гэж ойлгоод байдаг, тэгвэл эдгээр нь ялгаатай юм. Интернэт гэдэг нь дэлхий даяар мянга мянган сvлжээг нэгтгэж vvссэн аварга том сvлжээ юм. Интернэтэд холбогдсон копъютерууд өөр хоорондоо харилцах боломжтой болно. За тэгвэл Вэб буюу англиар World Wide Web гэж нэрлээд байгаа нь бол сvлжээнд ажиллах зориулалттай программ хангамж юм. Интернэтэд хамгийн чухал ач холбогдолтой программ хангамж гэвэл World Wide Web яах аргагvй мөн. Хэдийгээр email нь Интернэтэд хамгийн их ачааллыг vvсгэдэг ч гэсэн Вэб л Интернэтийг энэ зэрэгт хvргэсэн буюу, зөвхөн эрдэм шинжилгээний ажилд л хэрэглэгдэх төдий байсан сvлжээг хvн болгоны хэрэгцээний сvлжээ болгож чадсан юм. Аливаа нэгэн цахим сургалтанд түүний цахим эх үүсвэр болон цахим техник хэрэгсэл нь маш чухал үүрэгтэй байдаг. Өөрөөр хэлбэл бидний амьдарч буй 21-р зуун бол мэдээллийн технологийн дэвшилтэт шинэ эрин зуун бөгөөд энэхүү цахим сургалтын маань техник хэрэгслүүд нь улам бүр боловсронгуй болж шинэчлэгдэн бидний амьдралд ус агаар мэт хэрэгцээтэй хэвээр байх юм.
Дүнгийн хүснэгт
Нэрс Ирц Бие даалт Явцын шалгалт Төгсөх шалгалт А В С D P
1 2 3 1 2
1 Болд 8 80 60 69 50 80 91 80 69.7 65 91 76.42
2 Батболд.О 9 88 80 85 62 98 82 90 84.3 80 82 84.08
3 Гантулга 10 50 58 56 69 63 70 90 54.7 66 70 70.17
4 Сэргэлэн 10 0 0 50 0 70 84 90 16.7 35 84 56.42
5 Алтансүх 10 90 90 93 96 90 92 90 91 93 92 91.5
6 Төмөрсүх 6 80 81 80 80 82 86 70 80.3 81 86 79.33
7 Гэрэлээ 9 60 60 68 65 65 63 90 62.7 65 63 70.17
8 Ганаа 10 89 88 80 80 84 85 90 85.7 82 85 85.67
9 Нараа 3 50 56 0 58 0 60 50 35.3 29 60 43.58
10 Баасандорж 7 58 59 52 80 86 81 80 56.3 83 81 75.08
Дэмчогийн хийд

Дэмчогийн хийд

Өмнөговь аймгийн Ханбогд сумаас 11 км-ийн зайд Дэмчогийн хийд оршдог. Уг хийдэд улааны шашны тэргүүн шүтээн Ловон Бадамжунай бурхныг залан байрлуулсан байдаг билээ. Дэмчогийн хийдийг говийн догшин ноён хутагт Данзанравжаа байгуулж, номын өргөөгөө байгуулж байсан түүхтэй аж. Ноён хутагт 1830 онд 27 насандаа эл нутагт морилон очиж, “Энэ нутаг миний хувьд бууж мордоод өнгөрөх төдий бус амьдралынхаа тодорхой хэсгийг өнгөрөөх ёстой нутаг орон байна” хэмээн айлдсан гэнэ. Учир нь эл нутагт хүний шиднээс илүү газрын шид нь ноёлсон, хүн шүтэж биширч чадвал сайн сайхан бүхнийг хүнд өгч чадах, галав юүлэх, ертөнц мөхөх тэр хэцүү цагт цөөн хэдэн хүний амийг аваад үлдэх ер бусын газар орон байна хэмээн хутагт айлдаж байсан түүхтэй ажээ. Тиймээс ноён хутагт амьдралынхаа 20 гаруй жилийг эл нутагт өнгөрөөж, Дэмчогийн хийд, Эрээтийн хийд, Цагаан толгойн хийд гэсэн гурван холбоо хийд байгуулсан байна. Энэ гурван хийдийг Галбын гурван хийд гэж нэрлэдэг бөгөөд чандманалсан гурван хийдийн нэг Дэмчогийн хийдийг дэлхийн энергийн төв болохыг сансраас авсан газрын зураг ч баталдаг ажээ. Энэ талаар тус хийдийн ажилтан Тунгалаг ярихдаа:

-Говийн ноён Хутагт Данзанравжаагийн эргэл мөргөлөө хийж, номын айлтгалаа үйлдсэн энэхүү хийдийг дээрээс харахад вааранд суулгасан цэцгийн хэлбэртэй байгуулсан байдаг. Хийдийн ар талд байрлах бэлэг хадыг ноён хутагт өдрийн турш аравнайлан арц, хүж уугиулан, рашааны дээжээ өргөн өнжсөн гэдэг. Ноён хутагтаас энэ ямар гээч ид шидтэй хад хайрхан байна вэ гэхэд хутагт “Энэ хад цохио нь эр хүнд чадал чансаа, аз жаргалыг бэлэглэх, эм хүнд сайн хань сайхан үр заяах, хүний амьдралын болж бүтэхгүй бүхнийг тэгшлэх заяатай хад юм. Үүнийг бадамлянхуа цэцгээр тахих учиртай” хэмээн айлдсан байдаг. Энэ дагуу 1836 онд Дэмчогийн хийдийг байгуулсан. Цэцгийн найман дэлбээнд найман суварга байгуулсан гэж тайлбарлав. Дэмчогийн хийдэд улааны шашны зан үйлийг илэрхийлэх олон зүйлс байдгийн нэг нь нар буруу тойрох учиртай нэгэн суварга юм. Диваажингийн орны авидын суварга гэх тэрхүү суваргыг  нар буруу тойрох тусам ариусдаг нигуртай гэнэ. Хийдийн дотоод засал шүншиг равнайг бурханч лам Г.Пүрэвбат өөрийн шавь нарын хамт бүтээсэн юм байна. Уг хийдийн зүүн өмнөд талд энергийн хад байрлах бөгөөд уг суудалд ноён хутагт сууж номын ширээгээ залж, баясалгал үйлддэг байсан түүхтэй юм. Тэрхүү энергийн суудалд суун туурвисан олон арван бүтээлийн нэг нь “Үлэмжийн чанар” дуу ажээ. Хийдийг энергийн төв хэмээн нэрлэх болсны учрыг тогтоохоор олон эрдэмтэн мэргэд зорин очиж байжээ. 2007 онд ШУА-ийн физикийн хүрээлэнгийн доктор Дашням уг хийдэд очиж энергийн төв цэг болон бүсийг тогтоожээ. Тийн тогтооход хутагтын номын ширээгээ залсан хад энергийн гол төв цэг нь байсан гэнэ. Гол цэгээс 15 км-ийн радиуст энергийн бүс байгааг эрдэмтэд тогтоожээ. Харин сансрын зурагт Дэмчогийн хийдээс тал бүрт 30 км-т хүний биед эерэг нөлөөтэй агаарын хуйлрал байгааг баталжээ. Тиймээс Дэмчогийн хийдийг энергийн төв цэг болгосон байна.

Jennifer Lopez - On The Floor ft. Pitbull
Эхийн сэтгэл

Эхийн сэтгэл
Бяцхан охин мэдээ орсон цагаасаа эхлэн эхийн халамж хайранд умбаж өссөн бөгөөд ээж нь түүнийг Цасангоо гүнжнээс ч илүү хөөрхөн гэж хэлдэгт итгэдэг байжээ. Охин цав цагаан царайтай, мойл хар нүдтэй гэнэ. Харин сургуульд ороход бүх зүйл өөрөөр эргэжээ. Хүүхдүүд түүнийг хөөрхөн байтугай харин ч царай муутай гэж хэлдэг болов.

Охин эхлээд түүнд итгэсэнгүй. Учир нь бүгд бие биедээ атаархдаг байлаа. Гэвч он жил өнгөрөхөд бодит байдалтай тулгарчээ. Ээж нь нялх хүүххдийнх шиг гэдэг байсан нүүрний арьс нь хөгшин хүнийг шиг үрчлээгээр дүүрэн, мойл хар нүд нь хялар байлаа. Нруу нь ч хуч шиг шулуун биш ажээ. Ээж нь түүнийг энэ олон жил хуурсэн байжээ. Залуу охины ээжийгээ хайрлах хайр нь үзэн ядалт болж солигдлоо. Дээр нь хэчнээн их эмчлэвч нүд нь засрахгүй байлаа.

Эмч нарын яриаг нууцаар сонсоод аажмаар хараагүй болохоо мэдсэн охин одоог хүртэл багынх нь хэвээр өхөөрддөг ээжийгээ худал яриаг тэвчилгүй гэрээсээ явахаар шийдэв. Гэвч ээж нь өөр хотод ажиллахаар болсноо хэлээд түрүүлээд гэрээсээ явжээ. Олсон мөнгөө найздаа илгээн охиноо сайн харж байхыг хүссэн байна. Бүсгүй хэсэг хугацааны дараа хараагүй болж харанхуй дунд амьдрах болов. Худалч ээж нь түүнийг нас барсан ч харамсахгүй мэт алга байлаа.

Нэг өдөр эмч нар түүнд тохирсон хос нүд олсноо хэлээд мэс засал хийв. Бүсгүй дахин хардаг болоод өнөөх л муухай царайгаа харна гэж бодохоос айж байсан ч алтан нарыг дахин харахыг илүү их хүсчээ. Мөн бусдад дарамт болохүй амьдрах байв. Хагалгааны дараа өөрийгөө толинд хараад гайхан дуу алдав. Түүний өмнө энэ дэлхийн хамгийн гоо бүсгүй зогсож байлаа. Нүүрэн дээрх батга ор мөргүй алга болж монхор хамар нь засарч, зэрлэг өвстэй төстэй ширүүн үс нь долгиорон намирч байв. Урьдынхаасаа илүү өндөр болжээ.

Бүсгүй дэргэдээ байсан настай эмчийг тэврэн авч:-Би энэ дэлхийд дахин төрсөн мэт байна! Миний нүүрний өө сэв үлдсэнгүй. Та нэр гоо сайхны хагалгаа хийсэн юм уу? хэмээн хашгирлаа. Эмч хариуд нь:-Үгүй охин минь, зөвхөн ээжийн чинь нүдийг шилжүүлэн суулгасан юм. Тэр надад хэрэггүй гэсэн юм хэмээн инээмсэглэн хэлжээ.


Хөөрхөн юмаа....

мэдээллийн технологи бидний амьдралд

XXI зуун бол мэдээллийн эрин зуун юм. Бид бүхэн  мэдээллийг интернетээс авч амьдрал ахуйдаа хэрэглэж байгаа нь хүний амьдралд чухал үүргийг гүйцэтгэсээр байна.Өнөөдөр мэдээлэл, мэдлэг нь хүний нийгмийн хамгийн үнэт зүйл болж чадсан.Эрт дээр үеэс энэ дэлхийд хүч чадал ноёрхож, хүчтэй нь хүчгүйгээ боолчилж, газар орныг байлдан дагуулж, тэдний хөл дор сул дорой улс үндэстнүүд сөгдөн унаж байсан. Аж үйлдвэржилтийн эринд аварга том үйлдвэрүүд ар араасаа сүндэрлэн босож, ган хайлуулж, хамгийн хурдан, хамгийн хүчирхэг машин техник бүтээж чадсан их гүрнүүд хамгийн хүчирхэг, бас чадалтай байсан. Мэдээж дэлхийн татах хүчийг гэтэлж сансарт гарсан нь оргил цэг. Дараа нь банк санхүү, мөнгөний ноёрхол залган авч, банк, санхүүгийн эзэд, хувьцаа, үнэ ханшийг эзэмдэгчид л хамгийн баян, хамгийн хүчирхэг байсан. Монголд ч, АНУ-д ч, хаана ч хамгийн том бөгөөд өндөр сүрлэг барилга нь банкных. Тэгвэл одоо мэдээлэл, технологи, мэдлэгийн эрин. Өнөөдөр улс орон, хувь хүний хүч чадал, эрх мэдлийг баян ядууг хэдэн халтар цаасаар бус, гартаа оруулсан мэдээлэл, мэдлэгээр хэмжих болжээ. Энэ бүхэн мэдээлэл, харилцаа холбооны технологийн хөгжил, тухайн улс орон, эсвэл хувь хүний мэдээлэл, харилцаа холбооны технологийг ашиглаж буй байдал, мэдээллийн хүртээмж, хөгжилд мэдээллийн технологийг ашиглаж буй байдал зэрэгтэй холбоотой байдаг болов уу. Банк санхүү, болов.Жил ирэх тусам л мэдээллийн технологи нь хөгжиж нийгмийн амьдралд маш үнэтэй хувь нэмрээ оруулж бидний амьдралын нэг салшгүй хэсэг болж өгдөг. Орчин үеийн хүн бүрийн хэрэглэх зайлшгүй шаардлагатай мэдээлэл технологийн нэг зүйл бол яах аргагүй компьютер бөгөөд бүр цаашлаад интэрнет юм. Нэг үе мода монголоор дуусдаг гэж ярьдаг байсан. Бид мэдрэмжгүй дээ, эсвэл тэнэгтээ, мода ойлгох чадваргүйдээ, стил имижийг ойшоодоггүй дээ, хоцрогдсон бүдүүлэгтээ энэ үгний эзэд болоогүй. Харин мэдээллийг хамгийн сүүлд авдаг байсан болохоор л тэр. Бид Орос монгол хоёрхон телевизийн суваг үзээд радио сонсож, цөөн хэдэн сонин уншиж хогтой хоггүй бүх мэдээллийг хоцорч авдаг байсан. Гэтэл одоо интернэтийн буянаар гэрээсээ гарахгүй хэл сурч, ажил хийж мөнгөтэй болж, цахим ертөнцөд өөрийн гэсэн орон зайг бий болгож, найз нөхөдтэй болж , онлайн дэлгүүр хэсэж, заавал номын санд сууж шарлаж муудсан хуудас эргүүлэх гэж гараа шүлсдэж ном унших шаардлагагүй болсон. Hi5-аар дамжуулан найз нөхдийн хүрээгээ тэлж, блогпост дээр  үзэл бодлоо илэрхийлж, Google, Yahoo ашиглан хэрэгтэй мэдээллээ хайж, интернэтээр татварын тайлангаа илгээж, бичиг цаас тэвэрч замын түгжрэлд орохгүйгээр ажлаа амжуулах, тэр ч бүү хэл хайр сэтгэлээ хүртэл интернэт ашиглан илчлэх болсон. Энэ бүхнээс харахад интернэтийг ашиглаж өөрийгөө хөгжүүлж, улс орныхоо ирээдүйг илүү гэгээлэг сайхан болгохын тулд залуус бид илүү их хичээж, өөрсдийгөө дайчлах шаардлагатай. Бидэнд  өмнөх үе минь цаг хугацаа, хөдөлмөрийг минь хэмнэх техник технологийг бүтээгээд бэлдээд өгчихсөн байхад жаахан л цаг, ухаан, бас хичээл зүтгэл гарган түүнийг сурч эзэмших хэрэгтэй. Ер нь “Хүн байгалийн оюун ухаант амьтан“ гэсэн тодорхойлолтыг хүн судлаачид өгдөг шүү дээ. 

(Нийт: 9)